2010-03-14
Заик нэг ийм юм боллоо
Өглөөний мэнд. Блогтоо бичлэг нэмэх гэсэн чинь зай нь дүүрчихжээ. Нэмэлт зай худалдаж авах шаардлагатай юм байна. Зай худалдаж автал түр хүлээх болох нь. Та бүхнээс уучлал хүсье. Түр хүлээж байгаарай.
2010-03-11
Спонсор SSD Д.Чимэддамба Эрдэнэтэд
     МШХН-ийн дэд ерөнхийлөгч, DXN компанийн SSD Д.Чимэддамба Эрдэнэт хотноо айлчиллаа. Энэхүү 3 хоногийн хугацаанд багийн гишүүд, лидерүүдийнхээ ажил байдалтай нь танилцан, лекц семинар хийж мөн эмэгтэйчүүдийн баярыг хамт тэмдэглэн, багийнхантайгаа халуун дотно яриа өрнүүлэн маш үр дүнтэйгээр өнгөрүүллээ. За тэгээд олон юм нуршаад яахав. Зураг түүх өгүүлнээ гэж...

























...
2010-03-04
"DXN" Хос Титэмт Очир Эрдэнэ

  Нэр: Сим Пох Мен & Ли Жи Коу
                           Улс: Малайзи
                           Цол: Хос Титэмт Очир Эрдэнэ

Хэрвээ
бид амар хялбар амьдралыг хүсвэл баян байх хэрэгтэй, гэвч баян болохын тулд шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй юм.

Бид шаргуу хөдөлмөрлөсний хүчинд амжилтанд хүрч, ирээдүйгээ илүү гэрэлтэй болгож чадсан юм. Тэр үед “Бүтэлгүйтэл бол агуу амжилтын эхний алхам” гэдэг үгийг өөртөө байнга хэлдэг байсан.

     Бид 2000 онд DXN-ийн ажлаа эхлэх үед бидний олон найзууд дагахыг хүсээгүй юм. Шалтгаан нь дотоодын компаниуд ...

2010-02-21
Цагаан сараар ахмадуудаа хүлээж авлаа
     17-р жарны "Тийн урвагч" хэмээх Цагаан бар жилийн Хаврын тэргүүн Шар барс сарын шинийн 6 буюу "Өлзий хутгийн машид сайн өдөр" хэмээгддэг Дашнямтай билэгт сайн өдөр DXN компанийн SSD Б.Золжаргал, Д.Долгорсүрэнгийн багийн залуучууд өндөр настан, ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
     










Оочерлон зогсож байгаад очоод золгох ч сайхан юмаа.




Олон ахмад, настан буурлуудаасаа буян нь шингэсэн сайхан энерги авлаа.








Үе тэнгийн Үхэр хонь жилтэй бидэнд ярих хөөрөх зүйл ч их байна даа.
Цагаан сараар уулзуулж өгсөн залуучууддаа баярлалаа.








Сайхан байноо сайхан байна...








Залуучуудыг "тоосондоо даруулан...
2010-02-17
"DXN" Титэмт Элчин Сайд

                           Олон Үет Маркетингийн Бизнест ажилласан 19 жилийн туршлага


            Улс: Индонези

Нэр: Будиман Салим

Цол: Титэмт элчин сайд (CA)

 

DXN-ий олон үет маркетингд ажилласан 10 жилийн туршлага

Анх 1988 онд олон үет маркетинг /ОҮМ/-ийн ойлголтыг надад танилцуулахад би түүнийг ойлгож, хүлээн авч чадсан нь маш азтай хэрэг юм.

Энэ тухай анх сонсоод хичээл чармайлт гаргавал амьдралаа өөрчлөх шинэ боломжийг нээх юм байна гэдгийг би олж харсан. Тэр үед манай эцэг эхийн бизнес  дампуурч, би  сургуулиа орхиход хүрээд байсан юм.

ОҮМ-ийн бизнесд амжилт олсон нэгэн хүн надад мэ...

2010-02-17
Үзэсгэлэнт Малайзи орноор аялцгаая.
"DXN MGL" ХХК-с зарласан Малайзи орноор аялах урамшууллыг гишүүд
та бүхэндээ хүргэж байна.





Малайзи бол олон үндэстэний орон юм. Малайзийн нийт хүн ам 26.6 сая ба үүнээс 62% нь Малайчууд, 24% Хятад, 8%-ийг Энэтхэгчүүд бүрдүүлдэг ба бусад жижиг үндэстэнүүд ч зохих хувийг эзэлдэг байна.
Хамгийн том бүрдүүлэгч олонх болох Малайчууд араб угсааныхан бөгөөд малай хэлээр ярилцаж, лалын шашин шүтэж, улс төрд голлох байр суурь эзэлдэг. Түүхэндээ Малайчууд санскрит бичигтэй байжээ.

Буддын болон Тао шашинтай Малайзийн хятад үндэстэн Мандарин, Хоккин, Кантоны, Хакка зэрэг олон аялгатай хятад хэлээрэ...
2010-02-16
Өглөөний мэнд
     Эрхэм хүндэт D&S клубын болон DXN компанийн гишүүд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.  Энэ блогтоо өөрийн багийн гишүүдийнхээ хийсэн бүтээсэн зүйлс, үйл явдал, амжилтын талаар бичиж тэмдэглэж үлдээх болно. Мөн тэднийхээ мэдлэгт "дусал" нэмэр болохоор зүйлүүдийг чадан ядан оруулна. Энэ блогийг дөнгөж эхлүүлж байгаа бөгөөд та бүхэнд муухан харагдаж байгаа бол одоохондоо мэдлэг, туршлага муу байгааг минь бодолцоорой. Яваандаа маш сайн болгоноо. Клубын болон Багийн гишүүддээ бүгдэд нь амжилт хүсье.


...