2010-04-09
Сүлжээний бизнес Уламжлалт бизнесээс юугаараа ялгардаг вэ?
     Уламжлалт худалдааны байгууллагууд хатуу хуваарилсан байршилд (өөрийнхөө хариуцсан газрын хүрээнд ) худалдаа хийдэг худалдагчдыг эсвэл бие даасан зуучлагч-агентуудыг ашигладаг. Хэрэв та уламжлалт бүдүүвчээр худалдаа явуулдаг байгууллагын худалдагч бол тэр газар нутаг дахь энэ байгууллагын цор ганц төлөөлөгч нь байх болно, мөн танай фирм ижил бүтээгдэхүүний худалдаа хийхийг өөр хэнд ч зөвшөөрөхгүй. Эсрэгээрээ ч бас үнэн. Танай байгууллагын өөр ажилтны газар дээр таныг ч бас бүтээгдэхүүн худалдаалахыг зөвшөөрөхгүй.
     Сүлжээний маркетингийн үзэл баримтлалаар ажиллаж буй компанид бол бүх зүйл огт өөр. Энэ тохиолдолд бие даасан өөр өөр дистрибьюторууд бизнесээ эх орныхоо хүрээнд хийх эрхтэй (хэрэв компани нь олон үндэстнийх бол хилийн ойлголт ерөөсөө байхгүй ). Ийм горимоор ажиллаж буй дистрибьюторууд хаана ажиллаж, амьдардагаас нь хамаарахгүйгээр дуртай хүнтэйгээ бизнесээ өргөтгөдөг юм. Тэдний бизнес рүүгээ татаж оруулсан хүмүүс ч мөн ижил дурын түвшингийн хүнтэй гагцхүү өөрийнхөө санаачлага дээр үндэслэн ажилладаг. Иймэрхүү байдлаар татан оруулах явц цаашаагаа үргэлжилнэ.

Бичсэн: myteam | цаг: 22:04 | Шууд худалдаа
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих