2010-04-10
Хойрго, хойшлуулдаг зангаа яаж засах вэ?
  • Та ямар ч зүйлийг хийхдээ заавал цагийг нь тулгачих гээд байдаг уу?
  • Сүүлийн цаг мөчид л сандарч яарч байж их зүйлийг амжуулдаг уу?
  • Тэгээд үүндээ сэтгэл тайвширч, аль ч зүйлийг цагийг нь тулгаж хийдэг муу зуршилтай болчихсон уу?
     Бидний ихэнхэд маань дээрх дутагдлууд байдаг аж. Магадгүй, бүр жаахан хүүхэд байхдаа олж авсан зуршил ч байж мэднэ. Аав, ээж нь ажилдаа явчихаад, ганцаардаж үлдсэн бараг бүх хүүхдүүд зурагт үзэж, эсвэл тоглосоор байгаад гэрийн даалгавраа ч хийхдээ цагийг нь тулгадаг буруу зуршилтай болж эхэлдэг. Ийм явдал ахлах анги, их, дээд сургуульд ч түгээмэл болсон нь үнэн юм.
   ...
2010-04-10
Цагаа дэмий үрвэл амьдралаа дэмий үрдэг
     Мичиганы их сургуулиас явуулсан судалгааг харвал Америкийн насанд хүрсэн дундаж хүн өдрийг дараах байдлаар өнгөрүүлдэг аж. Найман цаг унтаж, найман цаг ажил хийж, хоёр цаг хооллож, ажил, гэр хоёрынхоо хооронд явахад хоёр цаг зарцуулж, хувийн эрүүл ахуйдаа нэг цаг зориулдаг байна. Цаана нь гурав орчим цаг үлдэж байгаа бөгөөд амьдрах сайхан байна шүү гэдгийг мэдрүүлдэг зүйлсийг хийхэд зориулж болох аж. Гэвч тэдгээр дуртай зүйлсээ хийж эхэлж байтал орондоо орох цаг дахиад л тулаад ирдэг аж.
          Гэхдээ та байзна.
     Тэр сайхан цагуудыг долоо хоногоор нийлүүлэн бодоод үзье. Та долоо хоно...
2010-03-25
Буруу зуршлаас яаж салах вэ?
     Цаг гэж үнэхээр хачин. Яагаад хачин гэж? Яах юу байх вэ. Хангалттай цаг хэзээ ч олдохгүй юм шиг санагддагт л хачин нь байгаа юм. Бүр цаг зав хангалттай юм шиг санагдаж байх үед ч тэр.
     Хүмүүс бид бүгд л завтай байж, өөрийн хийх дуртай бүх зүйлээ хийж байхсан гэж мөрөөддөг аж. Орчлонгийн бүх л хүмүүс яг ижилхэн 24 цагтай, шударга тэнцүү байх атал зарим хүмүүс танаас хавьгүй ихийг амжуулж бүтээсэн байдаг.
     Гэтэл үнэндээ бол цагийн тоо дутсаных биш, харин өөрийн үнэт цагаа ямар хэрэглээнд зориулан сонгож байгаад л асуудлын гол нь байдаг аж. Хамгийн түрүүнд завтай болохсон гэж зүгээр ...
2010-03-20
Өрсөлдөх чадварын хүч
Бэст сэллэр (хамгийн сайн борлуулагдаж буй) “6 дахь өдрийн эмийн сан явцгаая” номыг бичсэн зохиолч нь ийнхүү өөрийн түүхээ бичиж сууна. 

Тэрээр их сургуульд байхдаа хувийн багшийн ажил хайхаар явж байхад үүдний хаалганы дэргэдэх нэгэн сууц Сөүлийн Сонпүгдун гудамжийг өнгөрөхөд гарч ирэх ирэх ба түүнийг хараад, “Бүгд нэг л улсад амьдарч байгаа хэрнээ хэн нь орон гэр ч үгүй амьдарч байхад, хэн нь яаж мөнгө олохоороо ийм том сууц бариад амьдарч байдаг байна аа?” гэх бодол төрнө. Ийм баян болохын тулд гарцаагүй ямар нэг зүйлийг бусдаас өөрөөр сэтгэж хийх хэрэгтэй гэсэн дүгнэлтэнд хүрэв.

...
2010-03-18
Эд хөрөнгө зоригтой хүнийг дагана.
     Эд хөрөнгөтэй хүн гурван төрд нүүртэй гэх үг бий. Хөрөнгө мөнгөтэй, том нөлөөтэй тод мөртэй хүнд хандах нийгмийн хандлага, хүндлэх хүндлэл тэс өөр, бүлээн дулаан, эевэргүү зөөлөн. Хөрөнгө, мөнгөтэй болох нь хүн бүхний мөнхийн хүсэл мөрөөдлийн нэг яах аргагүй мөн. Гэхдээ эд хөрөнгө хүсэл дагаад өөрөө урсаад хүрээд ирдэггүй нь гачлантай. Хүн бүрт тэнгэр бурхнаас хайрласан хүртэх тавилантай хувь хишиг бий гэж ярьдаг.

     Баян ядуу хоёр, айл саахалт зэрэгцээд байж байгаагийн учир шалтгааныг үүнтэй холбон тайлбарлах хүмүүс цөөнгүй. Чи баян цатгалан байх уу, ядуу тарчиг амьдрах уу гэдги...