2010-03-20
Өрсөлдөх чадварын хүч
Бэст сэллэр (хамгийн сайн борлуулагдаж буй) “6 дахь өдрийн эмийн сан явцгаая” номыг бичсэн зохиолч нь ийнхүү өөрийн түүхээ бичиж сууна. 

Тэрээр их сургуульд байхдаа хувийн багшийн ажил хайхаар явж байхад үүдний хаалганы дэргэдэх нэгэн сууц Сөүлийн Сонпүгдун гудамжийг өнгөрөхөд гарч ирэх ирэх ба түүнийг хараад, “Бүгд нэг л улсад амьдарч байгаа хэрнээ хэн нь орон гэр ч үгүй амьдарч байхад, хэн нь яаж мөнгө олохоороо ийм том сууц бариад амьдарч байдаг байна аа?” гэх бодол төрнө. Ийм баян болохын тулд гарцаагүй ямар нэг зүйлийг бусдаас өөрөөр сэтгэж хийх хэрэгтэй гэсэн дүгнэлтэнд хүрэв.

Эмийн сангийн коллеж төгсөөд дадлагын ажлаа дууссаны дараа зохиолч маань хоёр хувийн хүүтэй 6 сая воны зээл аваад юун түрүүн унадаг дугуй нэгийг худалдаж авахаас ажлаа эхэлжээ. Хоёр долоо хоногийн турш Масан-Чанвоны орчмоор бүх газраар явж, эмийн сан нээчих газар хайж үзэхэд 6 сая воноор худалдаад авчих газрыг олж чадсангүй. Ингээд сар бүр түрээс төлж байх нөхцөлтэйгээр жижигхэн дэлгүүр оллоо. 6 сая воноос 3 саяар нь эм худалдан авч, 2 саяар нь эмийн тавиурын зардалд, үлдсэн 1 саяыг нь үйл ажиллагааны зардалд зарцуулаад “6 дахь өдөр эмийн сан” гэсэн хаягийг өлгөлөө. “6 дахь өдөр эмийн сан” гэсэн нэр нь итгэл бишрэлтэй холбоотой шалтгаанаар 6 дахь өдөр л худалдаа хийнэ гэсэн утгатай ажээ. 1980-аад оны үед бусад эмийн сангууд дунджаар 365 өдөр хаалгаа нээхдээ бүтэн сайн өдөр хаалгаа хаадаг онцлогийг бодон ийнхүү сонголт хийжээ.

Нэр нь эмийн сан боловч хананд нь маш их хоосон зай байсан учир ичсэндээ бөөний худалдаанаас зээлээд хоосон эмийн тавиуруудаар зайгаа бөглөж, тэр хоосон тавиуруудаа янзтай эмийн тавиур болгож тохижуулах хүртэл бүтэн нэг жил зарцуулжээ. Үүний дараа 4О ватын 6 гэрэл суурилуулахад хөршүүддээ зориулан шөнийн гэрэлтүүлгийн тавьцыг хийж, хотод ганцхан байдаг Лотте зочид буудлын автомат хаалгыг эмийн сандаа суулгалаа.

“Би удирдана” гэж хэл

Эхэн үедээ үйлчлүүлэгч нэг ч ирэхгүй байсан ч хүсэл тэмүүллээ гээсэнгүй. Зарим хүмүүст өрөвдөлтэй харагдсан ч юм уу ”энэ чинь ямар гээчийн эмийн сан гараад ирэв ээ?” хэмээн асуухад сөүл эмийн сан гарч ирлээ гэж хариулахад “иймэрхүү маягаар бизнесээ эхэлж байгаа юм бол яагаад сөүл эмийн сан гэж байгаа юм бэ?” гэхэд “тийм ээ эмийн сан ажиллуулна” гэж хариулсан ч хөх инээд нь хүрсэн байдлаар дотроо “эмийн санг удирдан ажиллуулна” гэв үү гэсээр одоход “ би удирдана” гэсэн хоёр үгийг л тодоор өөртөө хэллээ. Зүгээр л нэг эмийн сангийн эзэн болох гэхээсээ илүү эмийн санг удирдан ажиллуулахыг хүссэн хэрэг биз ээ. Тэр нь юу вэ гэвэл эмийн сангийн ажилчдаасаа “сэтгэлийнхээ гүнд эмийн санг удирдан ажиллуулна гэж тангараглавал нэгэн өдөр гарцаагүй биелэх болно. Захирал нь байсан ч , ажилтан нь байсан ч .... ямар ч бодолгүй явахаас илүү би ажилд хэрэгтэй эрэг шураг нь болсон жинхэнэ эзэн нь гэж бодоорой” хэмээн хүсчээ.

Бусдаас өөр, өчигдөрөөс өөр  

Тэрээр зохиогч хэрхэн эмийн сангаа удирдан ажиллуулсан тухайгаа тов тодохойгоор ярив. Эхлээд “бусдаас өөр, өчигдөрөөс өөр” гэсэн хоёр зарчмыг баримталсан. Хүмүүсийн дотор бүтэлгүйтэж сүйрэхээрээ бусдаас өөр байдаг нь олон ч бидний зарчим бол өсөн дэвжихээрээ бусдаас өөр байхаас эхэлсэн гэсэн билээ. ”Өчигдөрөөс өөр” гэдэг нь өчигдөр ядуу даржин балчир цаг байсан гэсэн утгатай билээ. Нэг, гуравхан өдрийн дотор өөрчлөлтийн ялгаа харагдахгүй ч гурван улирал, нэг жил өнгөрвөл багахан ялгаа гарч ирнэ. 10 жилийг өнгөрөөвөл асар их ялгаа харагдана. Тийнхүү хүн нэг бүр сэтгэлдээ их сургуульд явдаг байна уу, гадаадад сурдаг найз нь байна уу хамаагүй хамгийн сайн нэг л найзыгаа “бусад” гэдэг байр сууринд тавиад түүнээс өөр болно гээд л зүтгэвэл хэзээ нэгэн цагт тэр найз маань надад атаархах өдөр ирэх болно.

6 дахь өдөр эмийн сан нь бодитоор харвал ерөөс өрсөлдөх чадвар байхгүй. Үйлчлүүлэгчдийн байр суринаас харсан ч тэнд ирэх ямар ч шалтгаан байхгүй. Хайж байгаа эм нь байхгүй байх тохиолдол олон учраас тэр билээ. Шинээр гарч ирсэн эмийн талаархи мэдлэг ерөөс байхгүйн дээр үйлчлүүлэгч орж ирээд ямар нэг юм асуух вий гэхээс айдас төрөх үе байсан гэдгээ ч илчлэн хэллээ. 

Удирдлагаараа өрсөлдөх чадварыг бий болгоё

Тэр үед бодитоор өрсөлдөх чадвар байхгүй байсан учир удирдлагараа л түүнийг бий болгоно гэсэн билээ. Үүнд мөнгө зарахгүйгээр даруйхан бий болгож чадах өрсөлдөх чадвар нь үйлчлүүлэгчиддээ дээд зэргээр эелдэг найрсаг хандах явдал л байж билээ. Үйлчлүүлэгч орж ирээд мэндлэхдээ толгойгоо 15 хэм бөхийлгөвөл бид 30 хэм хүртэл бөхийх, 60 хэм бөхийвөл бид 90 хэм бөхийж байсан. Магадгүй зарим үед үйлчлүүлэгчид эм бэлдүүлэхээр ирвэл бэлдэж байх хоорондоо нэрийг нь 40-50 удаа хэлдэг байсан. Тэр нь сэтгэл дотроо “дараа дахиад заавал ирээрэй, нэрийг тань гарцаагүй санах учраас” гэж амладаг байлаа.

Магадгүй тэр үйлчлүүлэгч хэдэн сарын өмнө ирсэн байхад нэрийг нь санахгүй байвал маш хурдан яриа өдөж аль хэдийн таньдаг хүнтэйгээ уулзсан мэт харилцвал тэр даруй л үйлчлүүлэгчийн харцны илэрхийлэл өөрчлөгдөөд ирдэг. Нэн ялангуяа яриа хөөрөө өрнөж байх явцад үйлчлүүлэгчийнхээ царайнд жаахан ч гэсэн таагүй байдал илэрвэл, дахиад тийм байдал гаргуулахгүйн тулд дээд зэргээр сэтгэлээ шингээн, бүхнээ зориулан ярилцаж, үйлчлэн дахин ирэхүйц нөхцлийг бий  болгох хэрэгтэй.

Гэр нь хол байдаг тосгоноос гадаадын хүмүүс ирвэл эмийн сан эрж олно гэдэг бэрх биз дээ. Эм худалдаж авах гэхээсээ  эмийн санд орж ирээд гэрийнхээ хаягийг асуух тохиолдол олон гарна. Хичнээн тайлбарлаж өгөөд ч ойлгохгүй байгаа зарим хүмүүст бүр зурж үзүүлээд олж өгөх, утасны дугаар нь байгаа бол шууд залгаад асууж өгдөг байсан. Тэгээд ч мэдэхгүй бол эмийн сангийнхаа хувцсыг тайлаад хаягийг нь бариад гэрийг нь хайж олж өгөх тохиолдол л ч олон байсан. Тэгэхээс ч өөр аргагүй байсан.

Бусад эмийн сангууд үйлчлүүлэгчид байхгүй үед телевиз үзээд, тоглоом тоглоод цагийг өнгөрөөнө гэдэг энгийн зүйл боловч зохиогчийн хувьд үйлчлүүлэгчдийг хайж, гэрийг нь хамт явж олж өгөх зэргээр бүхий л цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг байлаа. Ийнхүү 3 өдөр өнгөрөхөд гэрт нь хүргэж өгсөн хүмүүсийн гэрийн эзэн нь эмийн сангаас нь эм худалдан авахаар ирэх буюу хэрэв эм худалдан авах шаардлагагүй бол найз нөхөд, хамаатан садандаа сурталчлан хэлж өгсөн байна.

Утсаар ярихад бэрхшээлтэй үед, түүнчлэн гудамжны утас бэлэн биш байх үед 6 дахь өдөр эмийн сан руу ирдэг. Тэр хавийн хэцүүхэн амьдралтай торшин суугчид утсаараа яриулж өгөөч гэж эмийн сан руу ирдэг байна. Энэ нь цухалдан ундуйцмаар ажил биш харин ч баяртай хэрэг юм. Тиймээс зориудаар утасныхаа шугамыг 5 метр орчим уртасгаад үйлчлүүлэгчид тухтай ярихаар хийж өглөө. Ингэхэд холын зайн утас руу удаан ярих үйлчлүүлэгчийг хараад хэзээ дуусах бол гэж санаа зовж дотроо бачимдавч гаднаа түүнийгээ илэрхийлэн гаргадаггүй байв. Утсаар уураа буцалган ярьдаг үйлчлэгч ч гэсэн ярьж дуусаад гарахдаа уучлалт гуйх юм уу 50, 100 воныг өгдөг ч тэр мөнгийг ерөөсөө авахгүйгээр араас нь гүйж очоод буцаагаад өгдөг байжээ. Ингэхэд тэр үйлчлэгч дахин буцаж ирээд хүүхэддээ эм авах юм уу, тэр өдөр мөнгөгүй байх юм бол зээлээр эмээ аваад цалингаа буухаар эмний мөнгөө төлөх тохиодол зөндөө гардаг. Ер нь хүнд уучлаарай гэх эсвэл талархах сэтгэл төрөх үед заавал ямар нэгэн зүйлийг өгмөөр санагддагийг үүнээс харж болно. Жирийн үед хүнтэй уулзаж нөхөрлөөд муудалцаж салахдаа ямар ч бодолгүй салаад явчих нь олонтаа боловч зохиогчийн хувьд үйлчлүүлэгчээ дандаа надад ач тусаа өгсөн хүн гэж боддог байлаа.

1,5 дахин эелдэг харьцаж, 1,5 дахин шаргуу ажилла

Бусад хүмүүсээс 1,5 дахин илүү эелдэг харьцаж, байнгын үйлчлүүлэгчийнхээ хүсэн хүлээж байснаас 1,5 дахин шаргуу ажиллавал амжилтанд хүрнэ. 1 хувийн хүсэн хүлээлттэй хүнд 0,8 хувийг хийж өгөх эсвэл 1,5 хувь хийж өгөх хоёрын ялгаа нь хаалга саваад гарч одох буюу дахиад хүрээд ирэх хоёрын ялгааг харуулна. Аль хэдийн хийдэг зүйлээ жаахан илүү сайн хийхийг 1,5 дахин гэж хэлж байгаа юм. Үйлчлүүлэгч тэр өчүүхэн ялгааг мэдрэх агшинд сэтгэл хөдлөхөд “аль хэдийнээ л энд ирдэг байж” гэх юм уу бусад хүмүүст сурталчлан хэлэх болдог. Тиймээс зохиогч том амжилтанд хүрэх хүмүүс бусдаас 100 дахин шаргуу ажиллана гэх биш 1,5 дахин тогтвортой шаргуу ажиллавал эцэстээ хүссэн амжилтандаа хүрч болно гэдэг итгэл үнэмшилийг гаргаж иржээ. 1,5 дахин гэдэг нь суусан газраасаа шороо атгана гэдэгтэй агаар нэг юм. Гэвч ихэнх хүмүүс 0,9 юм уу бүр сайндаа л 1,4 дахин хийдэг бөгөөд “ажил хийсэн шүү л болж байвал барав, би ямар захирал болох биш дээ” гэсэн хандлагатай байдаг. Чимээгүйхэн 1,5 дахин хийх юм бол өөрийн гараараа амжилт гэдэг зүйлийг атгаж авч чадна. 1,5 дахин хийхэд л аз жаргал гэдэг зүйл дагаад гарч ирнэ.

Хийгээд үзтэл аз жаргалтай түүх рүү

Амьдрахын тулд ажиллаад үзтэл нэг л мэдэхэд аз жаргалтай түүхийг бүтээсэн нэгэн болохоо олж мэднэ. Ойр тойрны хүмүүс тэмдэглэлт өдөр болохоор будааны чанамал хийгээд эмийн сан руу ирж, “эмийн сангийн эрхэм хүн минь, энэ халуун байгаа, идээд үз” хэмээн өгчихөөд яваад өгнө. Амьдралдаа бусад хүнээс төдийлөн хайр хүндэтгэлийг хүлээн авч байгаагүй хүмүүст дотно нөхөр нь болж сэтгэлийг нь хуваалцаж өгнө. Мандарин, чихэр хэдэн ширхэгийг худалдан авч ирээд, “идээд үз дээ” гэхэд үнэхээр энэ дэлхий дээр хамгийн амттай нь юм шиг санагдаж, орж ирсэн бяцхан хүүхдүүдтэй хуваалцана. Аз жаргал гэрэлтсэн багачуудын царайг хараад би өөрөө жинхэнэ аз жаргалыг мэдэрч байсан.

6 дахь өдөр эмийн сан руу автобуснаас буугаад толгодын замаар 15 минут орчим өгсөж алхаад очно. Ганцаараа эмийн сангаа ажиллуулж байгаа болохоор удаан хугацаанд эзгүй байлгаж болохгүй тул хот руу ажлаар ороод буцахдаа хурдан явахын тулд такси барихаас өөр аргагүй. Таксинд суугаад замаа заахдаа эмийн сангийн орчимд танил том барилга байхгүй учир тэнд очно гэж хэлэхэд хэцүү байдаг. Нэгэн өдөр такси барьмагцаа эр зориг гарган, шууд л “Гюпандун дахь 6 дахь өдөр эмийн сан руу явна” гэж чанга дуугаар хэллээ. ”6 дахь өдөр эмийн сан хаана байдаг билээ?” хэмээн таксины жолооч асууж байсан. Тэгэхэд ийшээ эргээд, тийшээ яваад гэх зэргээр зүгээ чиглүүлэн зааж өгсөөр эмийн сан дээрээ хүрч ирсэн.

Гэр бүлийн хүмүүс болон найз нартаа, мэдээж таньдаг хүмүүстээ ч бас такси барьвал ийм маягаар хэлж өгөөрэй гэж гуйгаад, даруй 3 жил ингэж хийж үзжээ. Зохиогч нэгэн өдөр эмийн сангаас хамгийн хол газраас такси бариад “6 дахь өдөр номын санг мэдэх үү” гэж асуулаа. Тэгэхэд таксины залуухан жолооч арын суудалд руу толгойгоо алгуурхан эргүүлж харснаа “Масан-Чанвоны орчимд нэг сар таксины жолооч хийгээд 6 дахь өдөр эмийн санг мэдэхгүй бол хэн болох билээ?” гэж хариулав. Таксинд сууж яваа хүн 6 дахь өдөр эмийн сангийн эзэн нь гэдгийг мэдээгүй жолооч жолоогоо мушгингаа “тэр эмийн сан эм сайн бэлддэг юм болов уу, яахаараа тийм алдартай байдаг байна аа” хэмээн ганцаараа ярьж явлаа. Үнэндээ гэхэд олон таксины жолооч нар тэр газраас хүмүүсийг суулган явахдаа олонтаа сонсохоос хэтрээгүй 6 дахь өдөр эмийн санг сонирхон, зориудаар хайж олоод ирж үзсэн тохиолдол л олон байсан. Эдүгээ эр зориг ба хүсэл сонирхолдоо хөтлөгдсөн зохиогч маань такси барих бүртээ бахархалтайгаар “6 дахь өдөр эмийн сан явцгаая” гэж хэлдэг болжээ.  
Эхийг "Монгол тэмүүлэл"-ээс

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих