2010-04-09
Хямралын үед бараагаа зарах 5 стратеги

     Хямралын үед ямар ч зүйлд баталгаа гаргахад хэцүү. Хамгийн борлуулалт сайтай компани ч үүд хаалгаа барихад хүрч магадгүй юм.
Дараах 5 стратегийг дагаснаар та хямралтай үед ч хэрэглэгчидээ алдахгүй байх болно.

1.    Бүтээдэхүүнээ битгий дутуу үнэл

     Хямрал бий болхоор хүмүүс үнээ бууруулах нь хамгийн шилдэг арга гэж боддог. Мэдээж үнэ буурах нь хэрэглэгчидийг татах хэдий ч энэ нь эргээд илүү муу үр дүнг дууддаг. Өмнө байсан үнээсээ үнэ нь буурах явдал хэрэглэгчидэд 2 төрлийн бодлыг бий болгодог. 1 рт – Бид өмнө нь илүү үнэ төлж байсан юм байна. 2 рт – Энэ бүтээгдэхүүний үнэ буурсан нь ямар нэг учиртай. Магадгүй хугацаа нь дууссан эсвэл чанар муутай байх гэж бодно.
 Тэгхээр үнэ бууруулахаас илүүтэйгээр одоо үзүүлж буй үйлчилгээгээ сайжруул, нэмэлт урамшуулал олго. Энэ нь хэрэглэгчидэд тэдний төлж буй төлбөрт дүйцэх үйлчилгээнээс илүү үйлчилгээ авч байна гэсэн бодлыг бий болгодог.

2.    Тайван байж, шийдэлд анхаар.

     Бизнесмен болоод бизнесүүдийн хямралын үед хийж болох хамгийн буруу үйлдэл бол цочролд орох. Боломжит хэрэглэгчидээ бараа бүтээгдэхүүнээ зарах гэж хэт улайрч айлгаж болохгүй. Тэд ч бас өөрсдийн компани, аж ахуйнхаа хувь заяанд, ажилдаа санаа зовж яваа улс шүү дээ. Ер нь хэрэглэгчид хямралтай үед аль болох үйлчилгээний аюулгүй, баталгаатай байдалд ихээр анхаардаг аж.

3.    Цөөхөн хэрэглэгчидэд анхаарч, тэдэнтэй харилцах харилцаагаа батжуулах

     Байнгын, боломжит гэсэн цөөн хэрэглэгчидэд анхаарч, тэдэнтэй харилцаагаа батжуул. Учир нь хямралын үед компаниуд аль болох олон хэрэглэгчидтэй тулж ажиллах ёстой гэж боддог. Ингээд хэт олон хэрэглэгчидэд анхаарал хандуулж эхэлдэг. Мэйлээр, утсаар, биечлэн уулзах гээд олон аргаар харилцдаг ч ихэнхдээ 3 дах удаагаас л харилцаа тасардаг байна. Тиймээс олон хэрэглэгчидтэй харилцахдаа бус хэрэглэгчидтэй тогтоосон холбоо хэт бат байна вэ гэдэгт анхаарах ёстойг сана.

4.    Одоогийн хэрэглэгчидээ мартаж болохгүй.

     Шинэ хэрэглэгчидэд ганц анхаараад одоогийн хэрэглэгчидээ мартаж болохгүй. Угаасаа хямралын үед хүмүүс шинэ зүйлсийг туршиж үзэх нь бага байдаг. Тиймээс одоогийн, байнгын хэрэглэгчидэдээ илүү анхаарсан нь ямар ч тохиолдолд алзахгүй байх болно. Учир нь тэд л таныг хямралын үед авч гарах болно шүү дээ.

5.    Борлуулалтын багаа шинэчил

     Хямрал болохоор ихэнх компаниуд цомхотгол хийж эхэлдэг. Тэгхээр зах зээл дээр олон төрлийн мэргэжилтнүүдээс сонголт хийх боломж гарч  ирлээ гэсэн үг юм. Үүнийг ашиглаад та өөрийн компаныхаа боловсон хүчнийг зузаатгах боломжтой болно. Түүнчлэн хямралын үед ажилчидаа  сургалтанд хамруулах хэрэгтэй байдаг.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих