2010-04-09
Сүлжээний маркетинг гэж юу вэ?
     Сүлжээний маркетинг - "түгээлтийн гинжин хэлхээ"

Бүтээгдэхүүний нийлүүлэгч эсвэл үйлдвэрлэгч бараа бүтээгдэхүүнээ янз бүрийн арга замын тусламжтайгаар бэлтгэн нийлүүлэгч-байгууллагаас эцсийн хэрэглэгчид рүү хүргэдэг, тодруулбал над руу эсвэл тань руу, эдгээр барааг хэрэглэх бүх хүмүүс рүү.

     Түгээлтийн үндсэн гинжин хэлхээнүүд
1. Уламжлалт ба жижиглэнгийн худалдаа. Энэ хэлбэрийн үед бараа (таваар, бүтээгдэхүүн) нь үйлдвэрлэгдсэн байгууллагаасаа бөөний худалдаанд (магадгүй нэг эсвэл хэд хэдэн дистрибьютороор дамжин), дараа нь жижиглэнгийн худалдаанд хүргэгддэг. Ихэнхдээ хүмүүс (ялангуяа та бас би) жижиглэнгийн худалдаачдаас шаардлагатай бараагаа худалдан авдаг.

2. Шуудангийн, каталогийн захиалгат худалдаа. Худалдагч эсвэл зуучлагчгүйгээр шууд хэрэглэгчтэй харилцан барааг эцсийн хэрэглэгчид захиа, цаас, каталог ба рекламны тусламжтайгаар шуудангаар хүргэх худалдаа.

3. Шууд худалдаа. Эцсийн хэрэглэгчдэд барааг гэрт нь эсвэл тэдний ажил дээр худалдаалах худалдаа. Энэ хандлагыг хэрэгжүүлэхийн тулд гурван арга бий:
          - Чадвартай худалдан авагчтай ажилладаг худалдаачин, эсвэл барааны каталогоор ажилладаг зуучлагч-агентууд
          - Зохиогдож буй арга хэмжээн дээрхи худалдаа
          - Бие даасан дистрибьюторууд ажилладаг сүлжээний маркетинг

     Энэхүү энгийн ангиллаас сүлжээний маркетинг нь "шууд худалдааны" нэг төрөл болох нь харагдаж байна.

Бичсэн: myteam | цаг: 09:23 | Шууд худалдаа
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих