2010-03-20
Албадлагаар сурах гэж байж болох уу?
     Дэлхий ертөнц эрчимтэй урагшилж байна. Илүү их сайхан амьдралын төлөө, ширүүн өрсөлдөөнд тэсэж үлдэхийн төлөө энэхүү өгүүллийг илгээж байна. Гарцаагүй бидэнд нэн чухал хэрэгтэй мэт санагдана. Хямралтай үед боломжууд бүр их гардгийн адил шинэ боломжуудыг эрэлхийлсэн хүмүүс сонголт хийдэг хамгийн хялбар бодитой арга нь даруй суралцах явдал юм.

        Өрсөлдөөнт нийгэмд өөрийгөө хамгаалан ирээдүйд баталгаатай байх зам нь зөвхөн өөрийгөө өөрчлөн өнгөлөхөөс өөр зүйл үгүй биш үү. Зар сурталчилгаа хийгээд сайн нөхцөл байдал руу шилжихийн тулд, илүү сайхан мэргэжил рүү өөрчлөхийн тулд, мэргэжлээрээ ахиж дэвшээд мөнгө илүү ихийг хураахын тулд бид бүхэн маш эрчимтэй суралцах хэрэгтэй.

            Суралцчих л юм бол бүгд болчих уу? Үгүй. Өрсөлдөөнт орчинд өөрийгөө авч гарахад хязгааргүй хичээн зүтгэхийн төлөө суралцахаас биш их сургуульд зэрэг хамгаалаад л, дипломоо авчихвал ирээдүйд бүх зүйл баталгаатай болчихно гэвэл эндүүрэл юм. Тийнхүү зэрэг хамгаалах, диплом өвөртлөх төдий үр дүнг л улайран хөөцөлдөх нь зохисгүй. Үүнийг “Мэддэг юм шиг царай харуулахын төлөө” гэж хэлнэ.

        Суралцахдаа эцсийн дүнд их зүйлийг мэдэхийн төлөө хийж байгаа зүйл биш ээ , ихийг мэдэх тусмаа их боломж, шинэ үнэ цэнийг харж чадах явдал юм.

        Юуны түрүүнд зорилгоо тов тодорхой гаргаж ирэх ёстой. Ямар чиглэлээр суралцах гэж байна, түүнийг сураад бусдад ямар тус нэмэр болох юм гэдэг талаар төлөвлөгөө гаргаад суралцах хэрэгтэй. Өөрийн гаргасан төлөвлөгөөн дээрээ суурилаад ямар цагт юуг сурах вэ гэдэг дээр мөн нарийн төлөвлөгөө гаргах нь хамгийн чухал юм.

        Өөрийн туйлын дуртай зүйлээ хайж олно гэдэг нэн чухал. Дуртай зүйлээ өөрийн мэргэжил  болгоно гэдэг амаргүй ч, дургүй зүйлээ насан туршийн мэргэжил болгох уу гэдгийг сайтар бодож үзээрэй. Хичнээн амаргүй зүйл в? Өөрөө дуртай байхын зэрэгцээ сайн ажиллаж чадах салбараа хурдан хайж олох хэрэгтэй. Ажлын талбарт гарч хөлс шингэсэн туршлага хуримтуулах сонголтыг болгоомжтой хийх хэрэгтэй. Амьдралын туршид ажлын байр алга болж болох ч ажил мэргэжил маань үгүй болохгүй.

        Ирээдүйнхээ төлөвлөгөөг сайтар гаргахгүйгээр их сургуульд мэргэжил эзэмжих сонголт хийгээд, өөрийн бүхий л хичээл зүтгэл, хүсэл сонирхолтой холбоогүй мэргэжлээр ажиллах болсон алдааг засаж залруулья гэвэл илүү нарийн төлөвлөгөө гаргах алхамыг хийх хэрэгтэй болно. Хүмүүс өнөөдөр 2-3 мэргэжилтэй байхыг эрмэлзэх болсон ч олон янзын гэх тооноосоо илүү аль болох өөрийн хийх дуртай мэргэжлээ сонгох нь дээр биш гэж үү?

        Суралцах нь бусдад хийж өгч байгаа ажил уу? Хэзээ ч үгүй. Суралцахад зориулж байгаа цаг ба зардал, сургалтын зээлийн зарцуулалтыг авч хэлцэхгүй байж болно. Эцсийн эцэст суралцахад хөрөнгө оруулах нь өөрийнхөө төлөөх хөрөнгө оруулалт юм. Энэ ертөнцийн ямар ч хөрөнгө оруулалтан дотор хамгийн эрсдэл багатай зүйл нь өөрийнхөө төлөөх хөрөнгө оруулалт билээ. Суралцана гэдэг бол ашигтай, ашиггүй байх гэхээсээ илүү өөрийгөө таниулах хэмжүүр болох бөгөөд мэргэжлийн түвшин өндөр байж, шинэ боломжийг эрэлхийлэх харааг бий болгоход хувь нэмэр болж байгаа зүйл учраас гарцаагүй үнэ цэнэтэй ажил юм.  Энэ дэлхийд хамгийн баталгаатай хөрөнгө оруулалт бол өөрийнхөө төлөөх хөрөнгө оруулалт юм. Мөнгөний төлөөх хөрөнгө оруулалт, газрын төлөөх хөрөнгө оруулалт, бизнесийн төлөөх хөрөнгө оруулалт гээд бүгд сайн болж мөнгөний асуудлыг шийдэж чадах ч өөрийнхөө төлөөх хөрөнгө оруулалт нь өөрийн үнэ цэнэ хийгээд боломжийг бүтээх бүтээлч ажиллагаа болон гарч ирвэл тэр нь мөнгийг ч хүртэл бий болгоход хэзээ ч алдагдахгүй их хүч болно.

        Хамгийн чухал нь суралцах зүйлдээ бүхнээ зориулахын хэрээр тэр даруй мөнгийг олохгүй ч өөрийн үнэ цэнэ, боломжийг гаргаж ирдэг учраас энэ нь ирээдүйд асар их мөнгө болон хувирч чадахад л учир нь оршиж байгаа юм.

        Суралцахад хэн л их сонирхолтой байдаг билээ дээ? Ширээн дээрээ ядарч цуцалгүй суугаад ямар нэгэн зүйлийг судлан ойлгохын төлөө суралцах ажил нь тйим ч их сонирхолтой бас хялбар зүйл биш ээ. Цагийн хуварийг сайн хийх хэрэгтэй. Суралцаж байна гээд компаний ажлыг үлгэн салган хийсэн болж үзэгдэхгүй, харин ч бусдаас илүү хичээнгүйлэн хийж цагийг үр бүтээлтэй ашиглах хэрэгтэй.

        Илүү их хичээнгүйлэн суралцаж өөрийн түвшингээ төгөлдөржүүлэх хэрэгтэй. Суралцаж байна гээд компанийхаа ажлыг муу хийх юм бол тэр нь хэзээ ч уучлал болохгүй ээ. Ялимгүй алдаа эндэл нь цагийн хуваарийг буруу баримтласнаас компанийн ажлыг сайн хийж чадахгүй, хичээл номоо ч сайн хийж чадахгүй хамгийн хортой зүйл болно.

        Өөрийнхөө орчин тойрныг эргэн сайтар хар. Юуг ч байсан сурахгүй өнгөрч байгаа хүн хаана байна вэ? Суралцдаггүй хүн яваандаа ялгараад үлдэнэ. Нэг удаа ч болов өөрийнхөө хүчийг сорих нь амжилтыг зүүдлэн мөрөөдөж байгаа ажлын талбарт үнэхээрийн сайн боломжийг олгож чадах болно.
Эхийг "Монгол тэмүүлэл"-ээс

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих