2010-02-17
"DXN" Титэмт Элчин Сайд

                           Олон Үет Маркетингийн Бизнест ажилласан 19 жилийн туршлага


            Улс: Индонези

Нэр: Будиман Салим

Цол: Титэмт элчин сайд (CA)

 

DXN-ий олон үет маркетингд ажилласан 10 жилийн туршлага

Анх 1988 онд олон үет маркетинг /ОҮМ/-ийн ойлголтыг надад танилцуулахад би түүнийг ойлгож, хүлээн авч чадсан нь маш азтай хэрэг юм.

Энэ тухай анх сонсоод хичээл чармайлт гаргавал амьдралаа өөрчлөх шинэ боломжийг нээх юм байна гэдгийг би олж харсан. Тэр үед манай эцэг эхийн бизнес  дампуурч, би  сургуулиа орхиход хүрээд байсан юм.

ОҮМ-ийн бизнесд амжилт олсон нэгэн хүн надад мэдээлэл өгсний дараа би ОҮМ-д ажиллах тийм ч хэцүү биш юм байна, бас сайн сайхан амьдралд хүрч чадах юм байна гэж бодсон. Гэвч бизнесээ эхлэхэд олон бэрхшээл, татгалзсан хариултуудтай тулгарсан юм. Миний асар их хүчин чармайлтыг үгүй хийж, намайг бүтэлгүйтэлд хүргэсэн хамгийн гол хүчин зүйл бол миний биеэ тоох үзэл буюу их зан байлаа.

Энэ бизнесд оруулсан багахан хөрөнгө оруулалт болон хичээл зүтгэлээ бодоод шууд орхиж чадаагүй бөгөөд аргагүй суралцахад хүрсэн юм. Маш олон сургалтанд сууж, амжилтанд хүрсэн туршлагатай лидерүүдийн удирдамжийг сонссоны дараа би сонсож суралцсан зүйлээ амьдралд хэрэгжүүлэх нь амар хялбар биш болохыг ойлгож авсан. Мөн ОҮМ-д амжилт олоход саад болдог хамгийн том асуудал бол бидний биеэ тоосон үзэл юм  байна гэдгийг ойлгосон. Би гэр бүлийнхэндээ болон найзууддаа бизнесийнхээ боломжийг ойлгуулахыг чин сэтгэлээсээ хүссэн ч их зангаасаа болоод бүтээгдэхүүн болон бизнесийнхээ талаар ярьж чаддаггүй байлаа. ОҮМ-ийн бизнесд өндөр амжилтанд хүрсэн бусад дистрибьюторууд болон лидерүүдтэй хийсэн уулзалт болон трэйнинг миний нүдийг нээсэн юм.

Тэдний амжилтын үндэс нь өөрийн их зангаа няц дарж, олон дистрибьютор спонсорлох, бүтээгдэхүүн худалдах, мөн бүтээгдэхүүнээ өөрсдөө хэрэглэх, сургалт зохион байгуулах болон сургалтанд оролцох зэрэг юм байна гэдгийг маш сайн ойлгосон. ОҮМ-ийн бизнесд амжилт олох эдгээрээс өөр ямар ч арга зам байхгүй.

Мөн шаргуу хүчин чармайлт, өндөр хариуцлагатай байдал л амжилтанд хүргэх юм байна гэсэн итгэл миний оюун ухаанд гүнзгий сууж өгсөн юм. Би өөрийнхөө амьдралыг өөрчлөх, мөрөөдлөө биелүүлж, хүсэл эрмэлзэлдээ хүрэхэд цөхрөхгүй байх ёстой гэдгийг мэдэж байсан.

 

Бүтэлгүйтэлийн дараах бүтэлгүйтэл

1988-1997 онд би хэд хэдэн ОҮМ-ийн бизнесд орж ажилласан. Энэ 11 жилийн хугацаан дахь миний шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэл талаар болсон юм. Компаниудын дампуурал болон тогтворгүй байдлаас болж би маш их бэрхшээлтэй тулгарсан бөгөөд  миний бүхий л хичээл зүтгэл нуран унасан юм. Миний авч байсан урамшуулал хичээл зүтгэлтэй маань зохицохгүй байлаа. Урамшуулал бодох схем нь маш ойлгомжгүй, тогтворгүй, хөгжиж дэвших, цол зэрэг ахихад маш хэцүү байсан юм. Хэдийгээр надад ийм олон бүтэлгүйтэл тохиолдож байсан ч би ОҮМ-д ажиллахаас шантраагүй юм. ОҮМ миний амьдралыг сайжруулна гэсэн итгэл намайг үргэлжлүүлэн чармайн ажиллахад хүргэсэн.

Тууштай байж,  амжилтанд хүрэх

1997 оны 6 сард би DXN-тэй танилцсан юм. Би DXN-ийг Малайзын “Алор Стар”-т байгуулагдсан, ганодерма лицедюм дээр үндэслэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгийг сонсож байсан юм. DXN-ийн Нэг Луугийн Үзэл надад маш их таалагдсан. Энэ нь гадны ямар нэг нөлөө тусламжгүйгээр өөрийн хүчин чадлаар бие даан тусгаар тогносон байдал юм. Бас DXN нь тухайн үед харьцангуй шинэ, жижиг компани хэрнээ аль хэдийнээ GMP болон орон нутгийн засгийн газраас чанартай бүтээгдэхүүний сертификат авсан байсан юм. Мөн Доктор Лим Сиов Жин  компанийн цор ганц эзэмшигч гэдгийг мэдээд миний итгэл бүр ч их нэмэгдсэн юм.

Би 1997 оны 9 сард DXN-ийг Индонезид оруулж бизнесээ эхэлсэн юм. DXN-ийн бүтээгдэхүүнүүд өндөр чанар, үр түнтэй байдлаараа индонезийн дистрьбютерүүдийн дунд алдартай болсон юм. Олон бүтэлгүйтлийн дараа DXN-д орсноор миний мөрөөдлүүд биелэлээ олж эхэлсэн юм. DXN надад болон манай найзуудад бүтэлгүйтлээс айлгүйгээр идэвхитэй хичээж зүтгэвэл амьжиргаагаа дээшлүүлж, хязгааргүй орлого олох боломжийг олгосон юм.

Нэг дэлхий, Нэг зах зээл - Дэлхий дахины үзэл

DXN-ийн хөгжил нь жилээс жилд эрчимжсээр, орон нутгийн жижигхэн компаниас Олон Улсын компани болтлоо өсөж хөгжсөн юм. Би DXN-ийг гадаад орнуудад хөгжүүлж, ажиллахдаа академд сурснаас ч илүү мартагдашгүй туршлага, мэдлэг олж авах боломж олдсон юм. DXN-ийн сүлжээг тараахын тулд би Тайланд, Австрали, Филлипин, Америк, Канад улсуудад ажиллаж байлаа. Нэг дэлхий, нэг зах зээл үзэл нь үнэхээр магтууштай юм. Доктор Лим Сиов Жиний санаачилсан энэ гайхалтай үзэл нь дистрибьюторууддаа DXN-ийг зөвхөн газар нутгийнхаа хүрээнд биш дэлхий даяар өргөжүүлэх боломжийг олгодог. Энэхүү дэлхий дахины үзэл нь DXN-ийн сүлжээ орсон бүх газарт дистрибьюторууд сүлжээгээ бүтээх бололцоотой юм. Одоогийн байдлаар DXN 88 оронд байгуулагдаад байгаа бөгөөд 2020 он гэхэд 150 оронд үйл ажиллагаагаа явуулах зорилготой ажиллаж байна. “Нэг дэлхий, Нэг зах зээл” Дэлхий дахины үзэл нь ямар ч дистрибьютор өөрийн урьд өмнө очиж байгаагүй газраасаа ч бүтээгдэхүүнээ авч болох хязгааргүй сүлжээг бий болгосон юм. Сар бүрийн мэдээлэл нь хүн тус бүрээр гардаг бөгөөд тухайн хүний үйл ажиллагаа явуулсан бүх улс орнуудын үйл ажиллагааны дүн нэгтгэгдэн гардаг. Энэхүү “Хязгааргүй тооцооны систем” 1993 оноос хэрэглэж эхэлсэн бөгөөд дэлхий дээрх хамгийн хосгүй систем юм. Би 2002 онд Америкт дэлхий дахины бизнесийн үзлийн тухай тайлбарлан ярихад Америкийн дистрибьюторууд маш их гайхаж ийм гайхалтай систем амьдралд нэвтэрсэнд итгэж чадахгүй байсан юм.

ОҮМ талаарх ойлголт болон сөрөг төсөөлөл

Өнөөг хүртэл ОҮМ-ээр баяжсан олон хүмүүсийн сэтгэгдлийг би сонсож байсан. Тэдгээр хүмүүс нээлттэй сэтгэлгээтэй бөгөөд сүлжээгээ бий болгож, өргөжүүлэхийн төлөө маш их хичээж, мөн цөхрөлтгүй суралцаж ирсэн хүмүүс байдаг. Тэд харьцангуй залуугаараа өөрийн бий болгосон бат бөх суурь, өндөр амжилтын үр дүнд санхүүгийн эрх чөлөөнд хүрч эрт тэтгэвэртээ гарсан байдаг. Өргөн тархсан сүлжээнийхээ хүчээр тэдний авдаг их хэмжээний орлого бараг тогтмол байдаг бөгөөд цаашид ч хэвээр байх болно.

Маш олон хүмүүс ОҮМ-д ажиллаж амжилтын оргилд хүрчихээд байхад зарим хүмүүс үүнийг ажилгүйчүүд болон гэрийн эзэгтэй нарын ажил бөгөөд тэдний хийдэг юм нь гадуур явж бараа зарах гэж бодсоор байгаад би маш их харамсдаг.

19 жилийн ОҮМ болон 10 жилийн DXN-ийн туршлага

 Миний 1988 оноос одоог хүртэл 19 жилийн ОҮМ-ийн туршлага намайг “оффисын ажил ч бай биеийн хүчний ажил ч бай ер нь ямар ч ажил хийсэн хичнээн ч хөдөлмөрлөсөн  хүрч чадахааргүй тийм их баялаг бий болгож, хүсэл мөрөөдлүүдээ биелүүлэхэд бидэнд зөвхөн ОҮМ тусладаг” гэж үзэхэд хүргэсэн юм. Би Индонези болон бусад гадаад орнуудад DXN-ийн бизнесээ хийж байхад профессорууд, эмч нар, багш нар, залуу мэргэжилтнүүд, жирийн ажилчид, гэрийн эзэгтэй нар гээд олон төрлийн мянга мянган хүмүүстэй уулзах боломж тохиосон юм. Тэд жирийн амьдралаа өөрчилснөөр хувийн сууц, машин, худалдан авч, хүүхдүүдээ нэртэй сургуулиудад сургаж, өөрсдөө гадаадад аялж байна. Тэд өөрийн  гэсэн чөлөөтэй цагийн хуваарьтай, ямар ч  дарамт шахалтгүйгээр ажиллаж, амарч байхдаа ч сүлжээгээ өргөжүүлж, бизнесээ хийх бололцоотой байдаг. Тийм хүмүүстэй уулзаж тэдний амжилтанд хүрсэн түүхийг сонсоход илүү их ажиллах урам зориг ордог.

Зүрх сэтгэлээ нээ

Урам зоригтой байх: Та DXN-д хараахан амжилтанд хүрээгүй байгаа бол огтхон ч бүү шантар. DXN-ний бий болгосон Дэлхий дахины бизнесийн үзэл нь цорын ганц бөгөөд юутай ч зүйрлэшгүй юм. Энэ нь өндөр чанартай бүтээгдэхүүнтэй хосолсноор бидний амжилт зөвхөн сүлжээгээ өргөжүүлэх, шаргуу хөдөлмөрлөхөөс хамааралтай болж байгаа юм. Бүтэлгүйтэл нь амжилтыг хойшлуулдаг гэдгийг санацгаа. Бүх дистрибьюторуудад амжилтанд хүрэх ижил тэнцүү боломж байгаа. Тэдний амжилт зөвхөн сүлжээгээ өргөтгөхийн төлөө хэр их хичээл зүтгэл гаргаснаас хамаарна. Би бас өөрийнхөө ОҮМ-ийг сайн ойлгохгүй байгаа зарим найзууддаа хандаж “Өөрийнхөө зүрх сэтгэлийг нээгээд энэ бизнес нь яагаад маш олон саятнуудыг төрүүлж  байгааг ойлгохыг хичээгээд үзээч” гэж хэлмээр байна.

Дэлхий дахины бизнес болох DXN-д тавтай морил. Амжилтанд хүрэх боломж таныг хүлээж байна.

           Орчуулсан DXN компанийн SSD Д.Долгорсүрэн, SA Д.Мөнгөнчимэг


Бичсэн: myteam | цаг: 21:01 | Амжилтын товчоо
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



 
xaax